Мэргэжлийн сумогийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэнд ёкозүна цолыг хоёр өдрийн өмнө олгосон билээ. Иймд түүний цол олгох арга хэмжээнд оролцохоор 68 дахь их аварга Д.Дагвадорж аав, ээж, эхнэрийн хамт Японыг зорьсон юм.
Гэвч түүнийг Японы Сүмо бөхийн холбоо угтан авахдаа дургүй байжээ. Тухайлбал, Японы Сүмо бөхийн холбоо Их аварга Д.Дагвадоржийг цол олгох арга хэмжээнд ирж оролцохыг хүсээгүй бөгөөд түүнийг Мэйжи сүмд болох хүндэтгэлийн арга хэмжээнд оролцуулахгүй, гэр бүлийн суудалд суулгахгүй байхаар төлөвлөсөн аж.
Сэтгэгдэл (10)