"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр БОУАӨЯ-ны сайд С.Одонтуяа үг хэллээ.
Тэрбээр "Түлшийг шинжилгээнд өгөхөөр хэвийн стандартын дагуу гэж гардаг. Энэ бол өөрөө маш буруу, хүний эрүүл мэндэд асар их хортой. PM10 тоосонцрын асуудлын агаар.мн сайтаас харахаар 100 бол хэвийн гэж гарч байгаа. Энэ бол маш буруу. Тайланд улсад 106-д хүрэхэд бүх сургуулиа хаасан, метрогоо бүгдийг нь үнэгүй болгосон. Гэтэл манайх 100-г хэвийн гээд явж байгаа нь ДЭМБ-ийн зөвлөмжөөс хол, далий байгаа юм. Тиймээс манай Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо эдгээр тоог бодит болгоё гэж байгаа. Мэдээж дэлхийд энэ тоо аймшигтай сонсогдоно. Гэхдээ бодит үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (1)