БАРИМТ 1
"Baby Shark" дуу нь XX зууны сүүл үед Өмнөд Солонгост үүссэн гарны хөдөлгөөнтэй хослуулан дуулдаг хүүхдийн дуу юм.
БАРИМТ 2
Өмнөд Солонгосын Pinkfong энтертайнмент компани 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр уг дууны бичлэгийг YouTube суваг болон олон нийтийн цахим сүлжээгээр цацсанаар асар их алдартай болсон.
БАРИМТ 3
2020 оны арваннэгдүгээр сард Pinkfong-ийн хувилбар 7.04 тэрбум хандалт цуглуулснаар бүх цаг үеийн YouTube-ийн хамгийн олон үзэгчтэй видео болсон.
БАРИМТ 4
2022 оны нэгдүгээр сард энэ нь 10 тэрбум үзсэн анхны YouTube видео болсон.
БАРИМТ 5
Өнөөдрийн байдлаар YouTube дээр 15.6 тэрбум хүн үзсэн байна.
БАРИМТ 6
Анхны хувилбар нь XX зуунаас эхтэй. Төрөл бүрийн байгууллагууд уг дууны анхны видео болон дууны бичлэгийн зохиогчийн эрхийг авахыг оролдсон боловч "The New York Times" сонинд бичсэнээр уг дуу нь олон арван жилийн турш алдартай ам дамжин дуулагдаж ирсэн тул үндсэн дуу болон бүжиг нь нийтийн эзэмшилд байдаг гэж шийдвэрлэжээ.
БАРИМТ 7
"Baby Shark"-ын бүжгийн хувилбарыг 2007 онд Алемуэл хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Александра Мюллерийн хэвлүүлсэн "Kleiner Hai" (Герман хэлээр бяцхан акул ) хэмээх YouTube сувгийн видео бичлэгээс олон хүн мэддэг болсон.
БАРИМТ 8
Энэ хувилбар нь хүндэвтэр сэдэвтэй байв. Усанд сэлэгчийг идэж, өсч том болсон акулын тухай өгүүлдэг. Видео нь маш хурдан алдартай болсон. Энэ сингл нь Германы чартын 25-д, Австрийн чартын 21-д эрэмбэлэгдэж байна. Энэ дууны герман хувилбар нь Германы залуучуудын бүлгүүдийн дунд түгээмэл хэвээр байгаа бөгөөд Герман хэлний өөр өөр аялгуунд олон хувилбараар дуулагдсан ажээ.
БАРИМТ 9
Нью-Йоркийн Эндвелл хотын хүүхдийн ажилтан Жонатан Райт 1990-ээд онд хүүхдийн зусланд DJ байсан бөгөөд тэр үед уг дууг тогтмол тоглодог байв. Ерөнхий уг эрхэм энэхүү дуунаас хүчирхийллийн шинжтэй дүрслэлийг арилгах замаар бяцхан хүүхдүүдэд зориулсан дууны хувилбарыг сэдсэн нь өнөөгийн "Baby Shark"-ын үндэс суурь болжээ.
БАРИМТ 10
2020 оны 10 дугаар сард Оклахома мужийн хорих ангийн хуягууд хоригдолд харгис хэрцгий хандсан, удаан хугацаагаар гавлаж, "Baby Shark" дууг сонсохыг албадсан хэргээр ажлаасаа халагдаж байжээ.
БАРИМТ 11
Энэ дууг 2019-20 оны Ливаны засгийн газрын эсрэг жагсагчид мөн уриа мэт дуулцгааж байжээ.
БАРИМТ 12
"Pomplamoose" хамтлаг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-нд электро фанк хувилбарыг нь дуулж байв. Эл хамтлаг нь инструменталист Жек Конте, дуучин, ая зохиогч, басс гитарчин Натали Даун нараас бүрдсэн Америкийн хамтрал юм. Тэд эхнэр, нөхөр ажээ.
БАРИМТ 13
Сөүлд байрладаг дээд зэргийн "AudioGuy" студээс 2020 оны хоёрдугаар сард 'Baby Jazz Shark' нэртэй жазз хувилбарыг гаргасан.
БАРИМТ 14
Pinkfong Австралийн алдартай хүүхдийн хөгжмийн хамтлаг болох "The Wiggles"-тэй хамтран ажиллаж, 2023 оны 12 дугаар сарын 18-наас эхлэн зөвхөн YouTube дээр дөрвөн ангит цувралыг цацсан байдаг.
БАРИМТ 15
Мэргэжлийн бейсболын "Washington National" багийн тоглогч Жерардо Парра энэ дууг бага охиноороо дамжуулан олж мэдээд, 2019 оны зургадугаар сарын 19-ний өдөр багийнхныгаа эрч хүчтэй болгохын тулд дуулж өгчээ. Энэ сэдэв нь багийнхан болон хөгжөөн дэмжигчдийн дунд түгээмэл болж, өнөөдөр уг багийн хөгжөөн дэмжигчид мөн цэнгэлдэх хүрээлэнд акулын хувцастай ирэх болсон гэдэг.
БАРИМТ 16
Уг дууны Youtube суваг дээрх сэтгэгдэл маш байсан учир хаах горимд тохируулжээ.
БАРИМТ 17
Pinkfong хувилбар "Baby Shark Dance" нэртэй бөгөөд бүжгийг нь хүн болгон сурах болсон. Үүнийг заримдаа Baby Shark Challenge гэж нэрлэх нь бий. Энэ нь "Gangnam Style"-ийн ноёрхлын дараах томоохон трэнд байв.
БАРИМТ 18
Холбогдох гар утасны аппликейшн 150 сая татан авалтыг давж, 2017 онд 112 оронд тэргүүлсэн байна.
БАРИМТ 19
2024 онд LG нь 184 оронд ашиглаж болох "Baby Shark World" аппликейшнийг хүүхдүүдэд зориулан бүтээсэн.
БАРИМТ 20
20-иод жилийн өмнө уг дуу акулын дайралттай холбоотой байсан. Өөрөөр хэлбэл дуунд бохир хэллэгүүд их байсан. Тухайлбал, "...Хэрвээ акул дайрч, гараа алдвал,, хөлөө алдсан бол одоо тэд нэг хөл дээрээ үсэрнэ. Толгойгоо алдсан ч хашхирч байна... " гэх мэт хурц хэллэгтэй байжээ.