"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд "Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх" нэг дэх хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцууллаа.
Тэрбээр "Бид асуудлаа том зургаар нь харах юм бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд утаатай тэмцэх байгууллага найман удаа өөрчлөгдсөн. Үүнээс харахад тухайн асуудлыг шийдвэрлэх эзэн бие, хариуцлагын асуудал асар их зөрчигдсөн байгаа. Үүнээс гадна салбар дундын ойлголцол, харилцан хүлээлт ойлгомжгүй байна. Тухайлбал, БОУАБЯ-ны өмнөх түүхүүдийг харвал ЭМЯ-тай нарийн мэдээллээ солилцдоггүй. Цаашлаад нийслэлтэйгээ ойлголцоогүй байдал ажиглагдаж байна.
ЭМЯ-ны төсөв олон улсад 6 хувьтай байдаг бол Монгол Улсад гурван хувь хүрэхгүй байна. Эдгээр төсвүүд ихэвчлэн барилгын салбарт явж байна.
ЭМЯ утааны асуудлаар тодорхой судалгаа хийе гэхээр төсөв, санхүү муу байдаг гэсэн жишээнүүд байна. Утаатай холбоотой Цагдаагийн байгууллагын мэдээлэл, ЭМЯ-ны мэдээлэл зөрүүтэй байдаг. Тиймээс цаашид ЭМЯ-тай олон талаар хамтран ажиллах шийдвэр гаргасан. Салбар гээд хойш суухгүйгээр маш яаралтай утаатай холбоотой судалгаа хийх шаарлагатай" гэв.
Сэтгэгдэл (1)