2025-02-03, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5
Аргын тооллын: 2025-02-03, Даваа гараг
Наран ургах шингэх: 8:17-17:55
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Аргын тооллын 2 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, ӨВЛИЙН АДАГ САРЫН ДОЛООН УЛААН МЭГТЭЙ, ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гаргийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Модон луу жилийн хаврын уур орох улирал (22ц 30м) эхэлнэ.