Хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Давст, Түргэн, Сагил, Өлгий, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Улаангом, Наранбулаг, Ховдын Мянгад, Дарви, Үенч, Алтай, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Завханы Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Сантмаргац, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Гурвантэс зэрэг 10 аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна.
Харин Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Увсын Ховд, Малчин, Бөхмөрөн, Завхан, Хяргас, Өндөрхангай, Тариалан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Дөргөн, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Тэс, Баянтэс, Их-Уул, Эрдэнэхайрхан, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Тонхил, Эрдэнэ, Алтай, Халиун, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Баянхонгорын Жаргалант, Заг, Хөвсгөлийн Цагаан-Уул, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарын гол, Орхон, Төвийн Батсүмбэр, Зуунмод, Дундговийн Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Хөвсгөл, Хэнтийн Баян-Овоо, Галшир, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (16 аймгийн 55 сум) байдалтай байна.