Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллалаа.
Орхон аймгийн Дэнж, Эрдэнэ, Даваат, Говил, Эрдэнэт-Ус багийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр туссан зорилт, бодлогын шинэчлэлээ танилцууллаа.
2025 онд Эхийн алдар одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг 1-р одонд 400 мянга, 2-р одонд 200 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн. Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн. Цаашдаа халамжийн бодлогыг цэгцэлж, оновчтой, зорилтот бүлэгт хүргэхээр ажиллаж байна. Зорилтот өрхийн бие даан амьдрах чадварыг сайжруулах хөтөлбөрийг ТББ, орон нутгийн оролцоотой хэрэгжүүлж, хөтөлбөрүүдээ тодорхой хугацаатай болгоно.