Өнөөдөр хоёрдугаар сарын 03-ны өдөр. Яруу найрагч Л.Өлзийтөгс "Сарны толь бичиг" хэмээх яруу найргийн шинэ номоо танилцууллаа. Түүний тухайд “Үзэхийн хязгаар”, “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байх урлаг буюу шинэ ном”, "Миний гунигийн түүх", "Ганцаардлын дасгал" “Төсөөллийн ертөнцөд”, “Хотын үлгэрүүд”, "Нүдний шилэнд үлдсэн зургууд","Толинд туссан будда", "Хараацай зогсолт" зэрэг бүтээлүүд туурвин уншигчдын хүртээл болгосон билээ.