Францын шүүх Даваа гарагт кино найруулагч Кристоф Руггиаг жүжигчин Адель Хаенелд насанд хүрээгүй байхад нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай гэж үзсэн нь Францын кино урлагт гарч ирсэн анхны "#MeToo" хэргийн нэг юм.
Өөрийгөө уг хэрэгт буруугүй хэмээн өмгөөлж буй Руггиа шоронд орохоос зайлсхийх бүхий л аргыг хэрэглэнэ гэдгээ мэдэгдэв. Парисын шүүх түүнд дөрвөн жил хорих ял оноосон бөгөөд хоёр жилийн хорих ялыг шоронд үлдсэн хугацаанд электрон бугуйвч зүүх ял оноожээ.
Руггиагийн өмгөөлөгч Фанни Колин сэтгүүлчдэд хэлэхдээ, үйлчлүүлэгч нь өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа бөгөөд шийдвэрийг давж заалдах болно гэв. "Portrait of a Lady On Fire" зэрэг киногоороо алдаршсан жүжигчин 35 настай Хаенел 2001 онд 12 насандаа "The Devils" кинонд ажиллаж байхдаа Руггиаг өөрт нь зохисгүй байдлаар хандсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан юм. Тухайн үед Руггиа 36 настай байжээ.
Тэрбээр анх 2019 онд Руггиаг өөрт нь зохисгүй хяналт тавьж, гэр бүл, багийн гишүүдээс нь тусгаарлаж таагүй зураг авалтад оруулахыг албадсан тухай анх мэдээлсэн.
Шүүхийн шийдвэрийг сонсохоор Францын кино урлагийн хэд хэдэн эмэгтэй одууд шүүх танхимд байсан бөгөөд тэдний дотор Францын "#MeToo" хөдөлгөөний тэргүүн Жудит Годреше, Хаенелийн хуучин хамтрагч, "Portrait of a Lady On Fire" киноны найруулагч Селин Шиамма нар байв.
Л.Баяр