67 дахь удаагийн "Грэмми-2025" хөгжмийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Crypto аренад боллоо. Энэ удаагийн ёслолд хөгжмийн уран бүтээлчдээс гадна Лос Анжелесийн түймэртэй тэмцсэн гал сөнөөгчид оролцлоо. Мөн энэ үеэр "Оны шилдэг цомог"-ийн шагналыг гардуулсан юм.
Энэ удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол Лос Анжелесийн гал түймрээс амьд үлдсэн иргэд болон гал сөнөөгчдөд зориулсан хандивын арга хэмжээ болсноороо онцлогтой байв.
Дөрвөн цаг үргэлжилсэн уг арга хэмжээнд нийт долоон сая ам.доллар цугларчээ. Цугларсан мөнгө нь Калипорны олон нийтийн сан, Пасаденагийн нийгэмлэгийн сангуудад зориулагдах юм.
Г.Хоролмаа