The Mongolz баг "IEM Katowice 2025" тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтдоо Германы “GamerLegion” багийг 2-0 харьцаатайгаар хожлоо. Ингэснээр тэд нэг ч хожигдолгүйгээр хагас шигшээд оролцох зургаан багийн нэгээр шалгарлаа.
Уг тэмцээн нь “Counter Strike” ийн хамгийн удаан үргэлжилж буй тэмцээн бөгөөд 1,250,000 ам.долларын шагналын сантай аж.
Г.Хоролмаа