Сирийн хойд хэсэгт тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэрч, 20 орчим хүн амиа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд байсан тухай тус улсын ерөнхийлөгчийн албанаас мэдээллээ. Тус улс шинэхэн ерөнхийлөгчөө залаад удаагүй байгаа билээ. Өнгөрсөн оны сүүлээр тус улсыг олон жил эрхшээсэн "Асадын дэглэм" нуран унаж, босогчид улс орноо чөлөөлсөн. Улмаар босогчдын бүлэглэлийн удирдагч Ахмед аль-Шара ерөнхийлөгчийн суудалд заларсан юм.
Цагаан дуулгатнууд гэгддэг Сирийн иргэний хамгаалалтын албаныхны мэдээлснээр, Манбиж хотын өмнөд хэсгийн гол зам дээр 30 орчим ажилчин сууж явсан ачааны машин хажуугаар зөрсөн тэсрэх бодисоор дүүрэн машин гэнэт дэлбэрсэн байна.
Тус агентлаг өмнө нь амиа алдагсдын тоог 15, түүний дотор 11 эмэгтэй, гурван охин гэж мэдэгдсэн. Бусад нь шархадсан бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байна. "Террорист" гэж тодорхойлсон уг халдлагын эзнийг "хамгийн хатуу шийтгэх болно" гэж тус улсын ерөнхийлөгчийн газар амлав.
Л.Баяр