"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Ганхөлөг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ерөнхий сонсгол ерөнхий болдог гэх ойлголт төрүүлэх вий. Айлуудыг угаар мэдрэгчээр бүрэн хангаж болохгүй байна уу. 79 мянган айл алсын зайн мэдрэгчтэй байгаа. 51 мянган айл нь эрсдэлтэй байсаар байна" гэв.