Украинд сайн дурын ажил хийж байхдаа нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж хөл, гараа алдсан Британи эмч өөрийгөө "азтай хүн" гэж BBC-д ярьжээ.
Эдди Украины урд хэсгийн Покровск хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх багийн нэг хэсэг байсан аж. Түүнийг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцон фургон машин жолоодож байх үед халдлага болжээ.
28 настай тэрбээр нэгдүгээр сарын 30-нд болсон агаарын довтолгооны талаар ярихдаа "Би бүх зүйлийг санаж байна. Машины эргэн тойронд гурван удаа дэлбэрсэн. Би хөлөө тасархыг мэдэрсэн" хэмээсэн байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ, "Би үнэнийг хэлэхэд эерэг байна. Миний эргэн тойронд гэр бүл, найзууд минь гайхалтай дэмжлэгийг үзүүлж байгаа. Би зүүн гараа алдсан ч надад баруун гар байна шүү дээ" гэв.
Гэр бүлийнхэн нь түүнийг яагаад Украинд сайн дурын ажил хийхээр очсоныг ойлгохгүй байгаа ч аав нь ирэх долоо хоногт тус улсад очиж өөртэй нь уулзах гэж байгааг мөн ярьжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)