Агаарын бохирдлын асуудлаарх хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлэв.
Тэрбээр "Үүгээр утааны сонсгол дуусах ёсгүй. Төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Хариуцлагагүй хандсан бол татвар төлөгчдийн мөнгийг халаасалсан хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Агаар орчны бохирдолтой тэмцэх дэд хороо байгуулж, хаврын чуулган гэхэд асуудлыг дуусгах ёстой гэж харж байна" гэдгийг дурдлаа.