УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Ажлын хэсгээс асуумаар байна. Улсад шинэ хот барих мөнгө байхгүй. Хөрөнгө оруулагч хэрэгтэй. Гэтэл тэнд газар олгохгүй гээд заачихаар хөрөнгө оруулагчид очих уу. Астана гээд хот бол долоон жилийн дотор баригдсан юм билээ. Тодорхой газрыг эзэмшүүлнэ, татварыг нь хөнгөлнө гэж байж ийм хурдан боссон. Манайх бол газар эзэмшүүлэхгүй, ашиглуулах юм байна. Ийм байдлаар явбал хотын асуудал цаасан дээр үлдчих вий хэмээн санаа зовж байна" гэв.