Грекийн Салоники хотын ойролцоох 2000 гаруй жилийн настай, эмэгтэй хүнийг дүрсэлсэн гантиг чулуун хөшөөг хогийн уутанд хийж орхисон байхад нь олсон тухай Лхагва гарагт орон нутгийн цагдаа мэдэгдлээ.
Грекийн хоёр дахь том уг хотын гадна орших Неои Эпиватес наран шарлагын газар дахь нэгэн оршин суугч 80 см өндөртэй толгойгүй хөшөөг хогийн савны хажуухнаас олжээ. Тухайн хүн нутгийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн даруй археологчдод өгөн судлуулахад 2000 мянга гаруй жилийн настай болох нь тогтоогджээ.
Мэргэжилтнүүд анхны үнэлгээгээр уг бүтээлийг МЭӨ 320-30 оны хооронд буюу Их Александрын байлдан дагуулалтын дараа урлаг, соёлын цэцэглэн хөгжиж байсан үе болох эллинизмын эрин үед хамаарч байгааг тогтоожээ.
Хөшөөг археологичид нэмэлт шинжилгээнд илгээсэн. Эцэст нь уг хөшөө орон нутгийн эртний дурсгалт газарт очих аж. Цагдаа нар хөшөөг хэн хаясныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж, сэжигтэй этгээдийг олж байцаасан ч удалгүй сулласан байна.
Эртний өв уламжлалаараа алдартай Грек улсад археологийн олдворууд хаа нэгтэйгээс олдох нь харьцангуй түгээмэл байдаг бөгөөд ихэвчлэн барилга барих, нийтийн ажил хийх явцад газар дороос олддог.
Л.Баяр