АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин дахь дайныг дуусгах хүртэл Москвад шинэ төрлийн “татвар ноогдуулж, хориг арга хэмжээ авна” гэсэн сүрдүүлэг илгээв. Өмнөх ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Оросын эдийн засагт аль хэдийн хатуу хориг авсан байгаа ч өнгөрсөн хугацаанд дайны нөхцөлд нааштай өөрчлөлт авчраагүй хэвээр байна.
Гэвч Д.Трампын албаны эх сурвалж, Жо Байден ерөнхийлөгчийн үед ОХУ-д өргөн хүрээний хориг арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч Украин дахь дайныг бүрэн зогсоохын тулд Орост шахалт үзүүлэх өөр арга зам байж магадгүй гэжээ.
Ялангуяа Байдены хуучин засаг захиргаа дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөөллөөс болгоомжилсондоо Оросын эрчим хүчний салбарт хүчтэй дарамт үзүүлж чадаагүй. Магад Д.Трамп уг сул талыг нь онилж байж магадгүй юм.
Ж.Байден ажлаа орхих үеэрээ Оросын эдийн засгийн хөдөлгөгч хүч болох газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн салбарт шинэ хязгаарлалт тавьжээ. Энэ нь Москвад олон тэрбум ам.долларын хохирол учруулах боломжтой гэж албаныхан мэдэгдэв. Хориг арга хэмжээний хүрээнд Оросуудтай бизнес эрхэлдэг байгууллагуудыг шийтгэсэн гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ Д.Трамп В.Путиныг хэлэлцээрийн ширээнд суулгахаар ажиллаж байгаа. Эндээс харахад АНУ Оросын орлогын гол эх үүсвэрийг тасалдуулж арга замаар дайныгалыг намжаах боломж байж магадгүй. Ж.Байден албан тушаалаа өгхөөсөө өмнө ОХУ-ын дотоодын хийн үнэд анхаарлаа хандуулсан нь шинэ ерөнхийлөгчийн Трампын Оросод шахалт үзүүлэх цонх болсон байх боломжтой.
Албаны хүмүүсийн үзэж буйгаар Д.Трампын сэдсэн хориг арга хэмжээний нэг хувилбар бол Оросын нефтийг тээвэрлэдэг Европ түншүүд болон Ази дахь худалдан авагчдыг хамтад нь шийтгэх явдал юм. Үүнд Монгол улсын тухай ч яригдаж болох. Дайн эхлэхээс өмнө ч АНУ, Орос хоорондын худалдаа харьцангуй сайн байгаагүй. Трамп юу ч сэтгэсэн бай энэ нь Путинтэй ярилцахаас нааш ажил хэрэг болгох магадлал багатай. Тиймээс дайныг зогсоох түүний амлалт барьцгүй хэвээр буй.
Тангараг өргөснийхөө дараа өдөр Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины талаар “Тэр тохиролцоо хийх ёстой. Тэр гэрээ хэлцэл хийхгүй байсаар байгаа нь Оросыг сүйрүүлж байна гэж би боддог. Орос улс том асуудалд орно. Тэдний эдийн засаг одоо ямар байгаа билээ. Тэдний инфляцийг хар. Үнийн өсөлт нь 10 хувьд хүрч байна. Би түүнтэй маш сайн ойлголцсон. Би түүнийг хэлэлцээрийн ширээнд сууна гэж найдаж байна" гэжээ.
Барууны албаныхны тооцоолсноор уг дайнд 700 мянган орос хүн амь үрэгдэж, шархадсан гэж үзэж байгаа.
Л.Баяр