Цас бороотой өдрүүдэд түлш бүрэн шатаж дуусаагүй байх үед яндангаа авч өрхөө бүтээх нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Иймд НЭМҮТ-өөс "Цас, бороотой өдрүүдэд зууханд цогтой байхад яндангаа авч, өрхөө бүтээж болохгүй" гэж зөвлөлөө. Түүнчлэн угаарын хийн хордлогоос сэргийлэхийг уриалсан байна.