Монполимент үйлдвэрийн дансыг хааж, үйл ажиллааг нь зогсоосонд ажилчид нь эсэргүүцэл зарлан мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монполимент ХХК-ийн Тосон үйлдвэрийн инженер Н.Мөнхсоёл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Тосон үйлдвэр дээр АТГ болон Прокурорын газраас шалгалт ирж, манай үйл ажиллагааг бүрэн зогсоогоод лацдаад явсан.
Тосон үйлдвэрийн хувьд 300 гаруй ажилчидтай. Нэг л өдөр гэнэт ажилчид ажилгүй болсон.
Бид ярилцаж байгаад үйлдвэрийн тал ажилчид Улаанбаатар хотод очиж, Прокурорын байгууллагад шаардлага хүргүүлэхээр явцгаасан. Үлдсэн хүмүүс буюу бид үйлдвэр дээрээсээ хэвлэлийн бага хурал хийж байна.
Манайх үйлдвэрлэл, олборлолт, нөхөн сэргээлтийг цогцоор нь хийж явдаг үндэсний шилдэг бүтээн байгууллагч компани байгаа.
Миний аав энэ компанид ажиллаж байсан. Удам дамжсан уурхайчин хүн байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа шалтгаанаа Хөгжлийн банктай холбоотой гэж ярьж байна лээ. Харин Хөгжлийн банктай Тосон үйлдвэр ямар ч хамаагүй зүйл хэмээн бодож байна. Энгийн инженер, техникийн ажилчид бид ажил, амьдралаа алдмааргүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)