Өнөөдөр Өвөр Монголын "монгол" хүүхдүүд сүүлчийн удаа "Монгол хэл"-ээрээ элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Үүнээс хойш буюу ирэх жилээс зөвхөн хятад хэлээр эл шалгалтыг өгч байх аж.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны албаныхан ирэх есдүгээр сард багтаан бүх сургуулийг мандарин хэлний хичээлд шилжүүлж, монгол хэлний хичээлийг багасгахыг үүрэг болгосон. Бүс нутгийн боловсролын хорооноос бүх шатны сургуулиудад мандарин хэлийг түлхүү зааж, ахлах ангийн бүх сурагчдыг хятадаар чөлөөтэй харилцдаг болгох үүргийг өгсөн байдаг.
БНХАУ 2025 оноос эхлэн монгол хэл, бичгийн хичээл орохыг албан ёсоор хориглох шийдвэр гаргасан.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)