Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтээр амрах тодорхой хэд, хэдэн өдрүүд бий. Тэгвэл Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 23-ны өдөр пүрэв гараг тохиож буй агаад эл өдөр бүх нийтээр амрахаар хуульчилсан байдаг.