Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс хэдхэн цагийн өмнө Окландын төвд олон удаагийн буун дуун гарч, тэмцээний эхний тоглолтод Шинэ Зеландын Норвегитэй тоглохыг үзэхээр олон арван мянган хүн цугларч байх үеэр хот даяар цочролд оруулаад байна.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс яаран зарласан хэвлэлийн бага хурал дээр уг халдлагын нарийн ширийнийг танилцуулж, зэвсэгт этгээдийг оролцуулаад гурван хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан болохыг баталжээ.
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 07:00 цагийн үед автомат буугаар зэвсэглэсэн этгээд барилгын талбай руу гал нээсний дараа онцгой байдлын алба хотын төвийн бизнесийн дүүрэг рүү яаралтай очсон гэж тэр хэлэв. Мөн тэрбээр "бусдын амийг аврахын тулд шууд буун дуунаар яаран гүйсэн" цагдаа нарын үйлдлийг "баатарлаг зүйл биш" гэж олон нийтэд хэлсэн нь анхаарал татав.
Эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд хоёр хүний аминд хүрээд дарааны цахилгаан шатанд өөрийгөө хөнөөсөн байжээ. Гэмт этгээд гэрийн хорион байх ялаар шийтгүүлсэн ч уг барилгын талбайд ажиллах эрхтэй байжээ. Албаныхны тодорхойлсноор гэмт хэрэгтэн уг хэргийг үйлдэх болсон нь түүний ажилтай холбоотой гэнэ. Мөн тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байсан учир сэтгэл санаагаар тун тогтворгүй байсан аж.
Л.Сайнаа