УИХ-ын гишүүн У.Отгонбаяр 12 хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн хэрэгжилттэй танилцлаа. Тэрбээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж буй.
Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн бодит тоон мэдээлэл, түүнд үндэслэсэн судалгаа, дүн шинжилгээний үр дүн, хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан даатгалын хэтийн орлого, зарлагын тооцооллыг нягтлахын зэрэгцээ гарах үр дүнг тооцсоны үндсэн дээр тогтолцоонд шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлт хийх тооцооллыг яаралтай хийлгэх, Эрт илрүүлгийн идэвх оролцоог сайжруулах, Даатгалын тогтолцооны ОУ-ын дэвшилтэт аргачлалаас туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Сэтгэгдэл (2)