БАРИМТ 1
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Үндэсний бөхийн Аймгийн хурц арслан цолтой бөх.
БАРИМТ 2
1995 оны хоёрдугаар сарын 26-нд мэндэлсэн. Саяхан 30 нас хүрсэн.
БАРИМТ 3
2014 онд Сумын заан болж, 2015 онд цолоо баталжээ.
БАРИМТ 4
2019 оны Хэнтий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. Улмаар 2020 оны Хэнтий аймгийн баяр наадамд аймгийн арслан З.Наранбаатараар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртжээ. 2024 оны Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж "хурц" чимэг нэмжээ. Мөн Орхон аймгийн баяр наадамд долоо давж үзүүрлэн эрэмбээ ахиулаад байна.
БАРИМТ 5
183 см өндөр, 130 кг жинтэй.
БАРИМТ 6
"Хан Хэнтийн Аварга" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК-ийн бөх.
БАРИМТ 7
Тэрбээр сумын цолтой бөхчүүдийн барилдаанд гурван удаа 10 давж түрүүлсэн бөх билээ. Мөн нэг удаа үзүүрлэж, олон удаа шөвгөрчээ.
БАРИМТ 8
Тэрбээр улс, аймагт анх удаа түрүүлсэн нь 2024 оны тавдугаар сард болсон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 100 жилийн ойд зориулсан, аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит барилдаан юм. Уг барилдаанд Улсын начин Ө.Батзул агсан үзүүрлэсэн юм. Дараагаар нь 2024 оны 12 дугаар сарын сүүлээр болсон "Азтай залуус 12-р сар" аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд мөн түрүүлсэн. Саяын түрүү нь түүний гурав дахь түрүү боллоо.
БАРИМТ 9
Мөн гурав үзүүрлэсэн. Эхнийх нь 2023 оны долдугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын 100 жилийн ойд зориулсан, улсын арслан Л.Чимэд, улсын начин Ц.Гочоодорж, улсын начин А.Нагнайдорж нарын нэрэмжит, наадмын сорилго барилдаан байв. Удаах нь өнгөрөгч 10 дугаар сард болсон Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаан бол гурав дахь нэгдүгээр сард болсон "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан байв.
БАРИМТ 10
Түүний төрсөн нутгаас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Э.Оюунболд нар мэндэлжээ.
Сэтгэгдэл (18)