БАРИМТ 1
"Хасын хүлэгүүд" баг 2004 оноос дээд лигт элсэж, тэр цагаас хойш тасралтгүй оролцсоор 21 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
БАРИМТ 2
"Бишрэлт Металл" баг нь 2015 онд анх байгуулагдсан. 10 дахь жилдээ сагсанбөмбөгийн талбарт хүч үзэж байгаа.
БАРИМТ 3
"Хасын хүлэгүүд" бол Монголын Дээд лигийн НАЙМАН удаагийн аварга.
БАРИМТ 4
"Бишрэлт Металл" баг 2019 онд “Sprite-A лиг”-т аварга, 2019 оны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, 2020 оны “Насанд хүрэгчдийн УАШТ-д мөнгөн медаль хүртжээ.
БАРИМТ 5
"Хасын хүлэгүүд" өнгөрсөн 21 жилийн дотор МСБХ-ны дээд лигийн аваргын алтан медалийг найман удаа, мөнгөн медалийг долоон удаа, хүрэл медалийг дөрвөн удаа хүртсэн байна. 2006 оноос хойш оролцсон дээд лиг болгондоо медальт байранд шалгарч байсан гэсэн үг.
БАРИМТ 6
"Бишрэлт Металл" баг Үндэсний дээд лигт элсэн орсныхоо дараа 2022-2023, 2023-2024 зэрэг онуудад дараалан МӨНГӨН медаль хүртсэн юм.
БАРИМТ 7
"Хасын хүлэгүүд" багийн эзэн Ж.Бат-Ирээдүй.
БАРИМТ 8
“Бишрэлт Металл” багийн эзэн Д.Буян-Өлзий.
БАРИМТ 9
"Хасын хүлэгүүд"-ийн Ерөнхий дасгалжуулагч Э.Ариунболд, туслах дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалан, Ц.Чинзориг.
БАРИМТ 10
“Бишрэлт Металл”-ын Ерөнхий дасгалжуулагч Вагелис Цепелис, туслах дасгалжуулагч Б.Тамжид.
БАРИМТ 11
"Хасын хүлэгүүд"-ийн хамгийн ахмад тоглогч нь 1989 онд төрсөн Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нар юм.
БАРИМТ 12
“Бишрэлт Металл”-ын хамгийн ахмад тоглогч нь 33 настай Э.Дөлгөөн, 32 настай О.Баярбаатар, Б.Вэсли нар юм.
БАРИМТ 13
"Хасын хүлэгүүд"-ийн хамгийн залуу нь 20 настай Б.Барсболд, Ч.Тэмүүлэн нар аж.
БАРИМТ 14
“Бишрэлт Металл”-ын хамгийн залуу нь 21 настай Э.Энхтэмүүлэн гэнэ.
БАРИМТ 15
"Хасын хүлэгүүд"-ийн хамгийн өндөр нь 205 см өндөр А.Азбаяр билээ. Түүний араас 201 см өндөр Ж.Толберг, 200 см өндөр С.Биндэрья нар бичигдэж байна.
БАРИМТ 16
“Бишрэлт Металл”-ын хамгийн өндөр нь 206 см өндөр Л.Скотт ажээ. Уг багт түүнээс өөр 200 см давсан өндөртэй тоглогч байхгүй.
БАРИМТ 17
"Хасын хүлэгүүд"-ийн хамгийн намхан нь 175 см өндөр О.Сэргэлэн, Э.Түшиг нар юм.
БАРИМТ 18
“Бишрэлт Металл”-ын хамгийн намхан нь 177 см өндөр З.Энхтөр, 178 см өндөр Э.Дөлгөөн нар юм.
БАРИМТ 19
Хоёр баг энэ улиралд хоорондоо гурван удаа тоглоход “Бишрэлт Металл” баг хоёрт нь хожсон байна. Тэгэхээр тэдэнд аваргалах боломж байгаа.
БАРИМТ 20
Хоёр баг Үндэсний дээд лигт гурав дахь жилээ дараалан финалдав.
БАРИМТ 21
Хэрэв "Бишрэлт Металл" ялвал энэ нь тэдний анхны аварга авах мөч байх бол "Хасын хүлэгүүд"-ийн хувьд ес дэх удаагийнх нь байх юм.
БАРИМТ 22
"Хасын хүлэгүүд" баг плей-оффт 19 хожил, найман хожигдолтойгоор нэгдүгээр байраар шалгарсан. Харин “Бишрэлт Металл” баг 18 хожил, есөн хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгарчээ.
БАРИМТ 23
“Бишрэлт Металл”-ынхан плей-оффын эхний шатанд "Завхан Бродерс" багийг, хагас шигшээд "SG APES" буулган авсан.
БАРИМТ 24
Харин "Хасын хүлэгүүд" баг плей-оффын эхний шатанд "Darkhan United" багийг, хагас шигшээд "Сэлэнгэ Бодонс" багийг ялж, финалд шалгараад байна.