БАРИМТ 1
1993 оны гуравдугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мэндэлжээ.
БАРИМТ 2
"Энхтөгс" сан, "Алтай Констракшн" компанийн нэр дээрээс барилдана.
БАРИМТ 3
Э.Оюунболд 22 насандаа төрийнхөө Их баяр наадамд анх удаа түрүүлэн Улсын Арслан хэмээх эрхэм хүндэтгэлтэй цолын эзэн болсон.
БАРИМТ 4
Хорин насандаа Улсын харцага цол хүртэж байсан юм.
БАРИМТ 5
Айлын ууган хүү. Нэг дүүтэй.
БАРИМТ 6
Э.Оюунболд 14 настай байхаасаа бөхөөр хичээллэж эхэллэсэн.
БАРИМТ 7
Тэрбээр Б.Бат-Эрдэнэ аварга багшийгаа, Д.Сумъяабазар аварга, Ц.Цэрэнпунцаг гарьд, Г.Эрхэмбаяр аварга нарыг ихээр хүндэлж явдаг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
БАРИМТ 8
Э.Оюунболд пүүз цуглуулах сонирхолтой бөгөөд нэлээд олон пүүзтэй гэнэ.
БАРИМТ 9
Тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд 2010 оны Өсвөрийн улсын аварга. аваргад түрүүлж байжээ.
БАРИМТ 10
Мөн Ташкент хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүүхдийн олимпод оролцох эрхээ авч байсан гэдэг. 2010 онд Сингапурт зохион байгуулагдсан хүүхдийн анхдугаар олимпийн наадамд Монгол Улсынхаа төрийн далбааг өргөж явах хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээж байжээ.
БАРИМТ 11
Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй.
БАРИМТ 12
Тэрбээр 2005 онд Улаанбаатарт ирэн 2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан “Аварга” дээд сургуульд Б.Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.
БАРИМТ 13
2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болсон.
БАРИМТ 14
2015 оны хавар Монголын Үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.
БАРИМТ 15
2019 оны Улсын баяр наадамд 2 дахь удаагаа түрүүлж “Монгол Улсын аварга” болжээ.
БАРИМТ 16
Тэр допингийн шинжилгээнд хоёр ч удаа бүдэрсэн. Улмаар аварга гэх эрхэм цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулаад байв.
БАРИМТ 17
Аймгийн арслан болдгийнхоо өмнө жил 2011 онд Сумын начин болж байлаа.
БАРИМТ 18
Биеийн өндөр 182 см.
БАРИМТ 19
Бөхийн өргөөнд есөн удаа түрүүлж, мөн л есөн удаа үзүүр булаажээ.
БАРИМТ 20
Тэрбээр өнөөдрийн амжилтынхаа үндэс суурийг Б.Адьяахүү багшийгаа хэмээн ярьдаг.
БАРИМТ 21
Э.Оюунболд хүүхэд ахуйдаа "Аваргын гараа" үндэсний бөхийн барилдаанд зодоглох үеэрээ анх багштайгаа танилцаж байжээ. Уг барилдаанд тэрбээр амжилт үзүүлээгүй ч багш нь түүн дээр ирж "Чи барилдааны эвсэл сайтай хүүхэд байна. Нутгийнхаа аваргын сургуульд явмаар байна уу" хэмээн асуусан гэдэг.
БАРИМТ 22
2014 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг төгссөн даруйдаа Их засаг олон усын их сургуулийн хууль, эрх зүйн ангид суралцаж, төгссөн юм. Тэрбээр багадаа эмч болно гэж мөрөөддөг байжээ.
БАРИМТ 23
Тэрбээр багадаа эмч болно гэж мөрөөддөг байжээ.
БАРИМТ 24
Мөн тэрбээр Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж байсан. Бас сумын заануудын барилдаанд хөлс гаргалгүй түрүүлж явсан билээ.
Сэтгэгдэл (5)