зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Даваахүү: Найгасан тариан дунд зогсож, шаагьсан тариан дундуур алхах бол миний бахархал

2025-4-18
0
ЖИРГЭХ

Газар тариалангийн салбартай бага залуу наснаасаа амьдралаа холбож, одоо ч хийж бүтээж, хөдөлмөрлөсөөр яваа нэгэн бол Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч, Сүхбаатарын одонт Х.Даваахүү билээ. Эл эрхэмтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын үеэр ярилцсанаа Та бүгдэд хүргэж байна. 


-Танд энэ өдөр тохиож буй 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Газар тариалангийн салбартай амьдралаа холбосон "Таны түүх"-ээс сонсож болох уу? 

-Монгол Улсад шинжлэх ухааны үндэстэй салбар буюу салбарын яам байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг хүргэж байна. 

Би Атрын 2, 3 ,4-р аянд оролцож яваа хүн. Анх 1974 оноос хойш энэ салбартай холбогдсон. 1979-1982 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн байлаа. 1982-1987 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйд Ерөнхий инженер ажиллаж байсан. Аймгийн Хөдөө аж ахуйн газарт Ерөнхий инженер хийж, дараа нь Удирдлагын академи төгсөж ирээд Баянгол сумын Засаг даргаар 16 жил ажилласан. Хамгийн сүүлд аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо үүсгэн байгуулсан газар тариалангийн компанидаа ажиллаж байна. 

Газар тариалангийн салбар гэдэг буянтай. Хүн ардаа эрүүл хүнсээр хангаж, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангадаг салбар маань үүсээд 100 гаруй жил болж байна. Тэр тусмаа би газар тариалангийн хүн.

1969 онд анх морин дэл дээр давхиж явсан малчин залуус оньсон техникийг эзэмшиж, атар газраа хагалж, монгол орныхоо хүн ардыг эрүүл хүнсээр хангах эхлэлийг тавьж байсан түүхтэй.

Тэр цагаас хойш газар тариалангийн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж, Атрын 4 дэх аянаа зохион байгуулж байна.

-Ер Та энэ удаагийн "Атар"-ын аяны онцлогийг хэрхэн харж байна вэ? 

-Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Атрын IV аяныг зарласан. Атрын I аян гэвэл, оньсон техникийг барьсан нүүдлийн соёл иргэншилтэй залуус суурьшлийн ёс иргэншилд шилжиж, газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологийг эзэмшиж, 1976 он хүртэл явсан байна. Энэ бол олон сум, сангийн аж ахуй үүсэж, олон алдарт сайчууд төрж, арвин их ургац авч байсан он жилүүд. Тэр үед хөрсийг хагалж тариалах технологитой байлаа. Хуучнаар ЗХУ-ын техник, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Атрын II аян 1976 онд хэрэгжиж байв. Энэ үед өмнөх хориод жилийн амжилтуудаа бататгаж, техник технологийн хувьд хавж боловсруулах технологи руу орсон юм. Аян болгонд техник технологи шинэчлэгдэж ирсэн гэсэн үг. 

Мөн маш олон сангийн аж ахуй, маш олон тэжээлийн үйлдвэр, маш олон саалийн фермер, өнөөдрийн яриад байгаа эрчимжсэн мал аж ахуйн суурь тавигдаж, сайхан хөгжил дэвшилд хүрсэн дээ. Ингэж яван явсаар нэг нийгмээс нөгөөд шилжих үед хөгжлийн хурд нь жаахан саарсан. 

2008 онд С.Баяр Ерөнхий сайд болоод ОХУ-д очиж, гурил гуйж байсан түүх саяхан. Хүнсээ гаднаас гуйж иднэ гэдэг боломжгүй шүү дээ. Өөрийн идэх гурил, будаагаа айлаас л гуйгаад байвал хэцүү биз дээ.

Тийм учраас Атрын III аян явагдаж, тэр үеийн хөрөнгө мөнгөтэй, боломжтой залуус газар тариалангийн салбар руу орж, техник технологийн шинэчлэл хийгдэж, тэг боловсруулалт гэгч зүйл рүү орж. Хөмрүүлж хагалж байсан, хавж байсан газар тариалангийн салбар тэг технологи руу орж, тус аян эрч хүчтэй өрнөсөн. Олон ч сайхан хөдөлмөрийн алдартнууд тодорсон он жилүүд байлаа. Энэ үргэлжилсээр өдгөө Атрын IV аяныг зарлаж байна. Ер тус аян урьд урьдынхаас илүү онцлогтой. Ерөнхий сайдын тэмдэглэж хэлсэнчлэн гурван атрын аяны амжилтыг бататгасан, түүнээс дутахгүй үр дүнд хүрсэн, цахим хөдөө аж ахуйг бий болгосон, орчин үеийн техник технологийг инновацитай холбож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн, гагц дотоодоо хангах бус гадагш экспортлох зорилт тавьсан байна. Энэ хэмжээгээрээ улс орны нийгэм, эдийн засагт оруулах үр нөлөө, вальютын нөөцийг ч нэмэгдүүлэх томоохон зорилтыг тавьж байгаа. Том бодлоготой, "Алсын хараа -2050" болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, "Цагаан алт" хөтөлбөр гээд цогц арга хэмжээ болж байгаа юм. Атрын IV аян гэж зөвхөн газар тариаланг яриад байхгүй, мал ахуйгаа ч хөгжүүлнэ. Тариагаа тарина, мал аж ахуйгаа эрчимжүүлнэ, хүн ардаа эрүүл экологийн хүнсээр хангана. Бүтээгдэхүүнийхээ чанар чансааг улам сайжруулж, экспортлох зорилго тавьж байна шүү дээ. Монгол орны тариаланчид, малчид маань дотоодынхоо хэрэгцээг хангахаас үл барам гадаад руу экспортлох томоохон зорилт тавьж байгаа юм байна. 

Амьдрахын тулд хүнс заавал хэрэгтэй. Бид хүн далайд амьдарч байна шүү дээ. БНХАУ, ОХУ гэж их том хүн далайд бидний үйлдвэрлэсэн бүхэн гарах боломж, эрэлт хэрэгцээ байна. Тиймээс залуус маань шинжлэх ухаанч, инновац шингэх боломжтой энэ салбарт өргөнөөр орж, хүн ардаа эрүүл хүнсээр хангаж, хөнгөн үйлдвэрээ түүхий эдээр хангахад хувь нэмрээ оруулаарай. 

Байгалийн баялаг бол шавхагдана, дундарна. Харин энэ бол дуусдаггүй, дундардаггүй, байнга баялаг. Тиймээс хөрсөө хамгаалж, улам л шинжлэх ухаанч байдлаар хандаж, энэ салбар руу залуус олноороо орж, улам хөгжиж дэвшээсэй. Дэлхийн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эгнээнд хүрч очно гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Буцаад Таны түүх рүү очъё. Амьдрал, бахархал, хөдөлмөр болсон газар тариалангийн салбар Та хоёрын түүх яаж эхэлж, яаж өрнөсөн нь басхүү өрнөж байгаа нь сонирхолтой байна.

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Манай сум бол төдий л тариа тарьдаггүй газар. Тариаг үржил шимтэй хөрсөнд ургуулдаг болохоор тэр. Энэ салбартай би хувь тавилангийн төөргөөр амьдралаа холбосон. Би Эрхүүгийн политехникийн коллежид сурч байгаад жил болоод эрүүл мэндийн байдлаас болж эх орондоо эргэж ирсэн. Дараа жил нь конкурс өгч, газар тариаланг мэдэхгүйгээр салбартаа хөл тавьж байлаа. Хувь тавилангийн эрхээр дээ. Би удам дамжсан тариаланч биш ээ. Гэхдээ энэ салбарт орсондоо туйлын баяртай явдаг. Энэ бол нүүдэлчин соёл иргэншлийг суурин соёл иргэншилтэй холбосон гайхалтай салбар. Хүнийг хүнсээр хангана гэдэг сайхан. 

Тариаланч хүний нэгэн бахархал бол намар тариагаа ургуулчхаад "шаагьсан" тариан дундуур алхах шүү дээ. Хэлсэн байдаг юм аа, "Тариа дуулж ургадаг юм" гэж. Салхины аясаар найгасан тариан дунд зогсоод "би хүн ардаа эрүүл хүнсээр хангахад өөрийн хувь нэмрээ орууллаа, тарьсан тариа болгоныг би ганцаар идэж барахгүй" гэж бодох ч сайхан.  

Тарьсан болгон ургаж, үржил шимээ өгдөг газар тариалангийн салбарын хамгийн сайхан, аз жаргалтай үе нь "Алтан намар"-аа дуулаад байж байх тэр л мөч юм даа. Тарьсан тариа нь өсөж өндийгөөд үр шимээ өгдөг сайхан ажил. 70 гарсан насандаа ч баярлаж, бахархан ажиллаж, тариагаа тарьсаар байна. 

-Тариа тарина гэдэг төрүүлснээ өсгөж байгаагаас өөрцгүй хамгаалж, хайрлаж, торддог ажил юм болов уу?  

-Хаврын нэг өдөр жилийг тэжээнэ гэдэг юм. Арчилж, хамгаалж ургуулна. Хүнээр бол хүүхдийг өсгөж байгаатай л ижил асуудал шүү дээ. Үржил шимээ өгөх үед хүн арддаа талх, тариа өгч байгаа нь сайхан. 

-Та ер нь төрийн бодлого, шийдвэрт сэтгэл хэр хангалуун явна вэ? 

-Үе үеийн төр засаг ард иргэдээ эрүүл хүнсээр хангах зорилго тавьж ирсэн. Энэ дөрвөн жилд цогцоор нь хөгжүүлэх зүг рүү ханджээ. "Атрын IV аян", "Цагаан алт", "Хүнсний хувьсгал" гээд цогц бодлого хэрэгжүүлэх гэж байгаа нь онцлог байна. Ноолуураа хүртэл самнаад экспортолъё гэж байна шүү дээ. Төрийн бодлогод сэтгэл өег байгаа. Урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь хангалттай. Ургамал хамгааллын, сэлбэг хэрэгсэл гээд олон зүйл хэрэгтэй. Газар тариалангийн салбар жилд ганцхан удаа мөнгө олдог. Энэ жил уриншаа хийнэ, дараа жил тарина. 1 жил 5 сарын жилийн дараа будаа маань болж, гурилын үйлдвэрт тушааж мөнгө болдог. Бүхий л улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартаа дэмжлэг үзүүлдэг. Бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн хамтарч ажиллахаар сэтгэл өег яваа энэ үед 100 жилийн ой тохиож байна. 

М.Дэвээжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (102.89.85.215)
    Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүл
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (102.89.85.215)
    Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүл
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    45 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    58 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    1 цаг 44 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    1 цаг 57 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    2 цаг 6 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 14 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    2 цаг 17 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    2 цаг 18 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    2 цаг 20 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    3 цаг 41 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    5 цаг 3 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    5 цаг 8 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    5 цаг 52 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    7 цаг 39 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    7 цаг 49 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 13 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    8 цаг 17 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    8 цаг 25 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    8 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    8 цаг 33 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК