Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн “Нийслэлийн аварга баг” шалгаруулах багийн барилдааныг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн Хөгжлийн Хөтөлбөр”-ийн Спортын арга хэмжүүнүүдтэй уялдуулан ирэх тавдугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Тус “Нийслэлийн аварга баг” шалгаруулах тэмцээний Удирдамжийг ирэх долоо хоногт гарган бөхчүүдэд танилцуулах болно.
Иймд дөрөвдүгээр сарын 27-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулагдахаар боллоо.
Л.Баяр