Баянгол зочид буудлын үүдэнд “Төгрөг нуураа төрд буцаа”, “Төгрөг нуураас савраа тат” гэх зэрэг уриа лоозон барьсан хэсэг хүмүүс цуглажээ. Тэд УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзахаар Төрийн ордны гадаа очсон боловч тэндээ эзгүй учраас эзэмшлийнх нь зочид буудлын үүдэнд ирсэн гэдгээ хэвлэлийнхэнд ярьж байлаа. Эдгээр хүмүүс бол “Монгол ялна” ард түмний хөдөлгөөнийхөн бөгөөд Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авах шаардлагыг гишүүн Х.Баттулгад хүргүүлж байгаагаа танилцуулав. Хачирхалтай нь “Монгол ялна” хөдөлгөөнийхөн 2016-2017 онд Х.Баттулгыг дэмжигчид байсан гэдгээ өөрсдөө ярьсан юм. Тэд хэвлэлийнхэнд хэлэхдээ “ Х.Баттулгыг дэмжиж явахдаа төмөр замыг нь, 20 мянгаар атар талх зарсныг нь, аж үйлдвэрийн парк гээд бүгдийг нь дэмжиж өмөөрч явсан. Өндөр дүнтэй төсөл, хөтөлбөр, лиценз бүр дээр энэ хүний нэр явдаг ч бид баримт нотолгоогүй гээд өмөөрдөггүй. Гэвч энэ удаад гарцаагүй юм гарч ирсэн. Сайд хүн 507 хуудас бүхий баримт гаргаж ирээд Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан нь нотлогдсон гэж гаргаж ирээд олонд үзүүллээ. Бид эргэлзэж эхэллээ. “Монгол ялна”-чууд бид ялсан уу, ялагдсан уу. Одоо түүнийг дэмжих боломж алга, иймд Х.Баттулга танаас Төгрөг нуураа ард түмэнд буцааж авах шаардлага хүргүүлж байна” гэв. Тэд дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (9)