2025 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
19-нд ихэнх нутгаар дулаан байх боловч цаашдаа сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.