"Хангайн бүс" зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хангайн бүс мал сүргээрээ улсдаа эхний тавд ордог. Хүн амын хувьд ч 300-аад мянган оршин суугчтай. Залуучууд, хүүхдүүд олонтой бүс. Хангайн гурван аймаг шашин, аялал жуулчлалын бүс болон хөгжихөд тохиромжтой. Тиймдээ ч хөгжлийн алтан гурвалжин гэсэн тодорхойлогддог. Рашаан, усаараа мөн алдартай. Хангайн бүсэд Хархорум хот дээр тулгуурласан хөгжил эрчимтэй явагдана. Хангайн бүс бол аялал жуулчлалын цогцолбор бүс болон хөгжихөд тохиромжтой" гэв.
Сэтгэгдэл (4)