Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дараах үгийг хэллээ.
Тэрбээр "Аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжил эрс өөр л дөө. Үүн дээр бодох хэрэгтэй. Өөр нөхцөл байдалтай гэдгийг бодолцсон юм байлгүй дээ. Дөнгөж тэнцэж ядаж байгаа хүмүүс чинь сөхрөөд унах вий. Европын холбоонд элссэн улсуудаас ганцхан Польш л амжилттай яваа. Бусад улсын бүх үйлдвэр сөхөрсөн. Ямар зүйл дээр өрсөлдөх чадваргүй билээ гэдгийг ойлгосон биз дээ. ТОП-100 чинь Монгол Улсад хамгийн өндөр татвар төлдөг аж ахуйн нэгж биш шүү, шалгуурын 30 хувьд л байгаа байх. Өсөж байгаа жижиг дунд үйлдвэрлэлээ анхаарч байх хэрэгтэй. Их хүлээсэн гэлээ. Ахиад ч хүлээх хэрэгтэй байсан болов уу. Арай л түргэдсэн байх. Цаг хугацаа харуулна биз дээ" гэв.
Сэтгэгдэл (3)