УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг заавал байгуул гэж ОХУ-ын зүгээс шахсан, хүссэн зүйл байхгүй. Олон жилийн хугацаанд худалдааны тэнцвэртэй байдлыг хангах үүднээс энэ саналыг манайх тавьж байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд Евроазийн эдийн засгийн холбоотой нэлээд олон уулзалт хийсэн. Иймд түр хэлэлцээр байгуулах португалд гарын үсэг зурсан.
Евроазийн эдийн засгийн холбоотой хэлэлцээрийг цаашид үргэлжүүлэх боломжтой гэж ГХЯ-ны зүгээс үзэж байгаа.
Хоёрдугаарт, Онгоцны түлшийг ОХУ-аас нийлүүлэх тухай. Ковид, дайн зэрэг ямар нэг асуудал гарахад манай улсын бензин тос үргэлж тасалддаг. Иймд бид ОХУ-д манай түлш, бензинийг тогтвортой нийлүүлдэг байхыг санал болгосоор ирсэн. ОХУ-ын зүгээс манайхаас нийлүүлдэг онгоцны түлшийг өөр компаниудаар дамжуулан авч буй учраас өртөг өндөр байна. Тиймээс шууд нийлүүлье гэдэг саналыг манайд тавьсан. Манай зүгээс ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн дөрвөн зүйлд өөрчлөлт оруулах саналыг тавьсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (11)