УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Үр дүнд МАН-ын бүлэг тухайн хэлэлцээрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэхдээ зарим хоёрдмол утгатай нэр томьёог залруулж, ойлгомжтой болгох, Монгол Улсын талаас саналуудаа тавьж, холбогдох яамд санал солилцож, гэрээг сайжруулах нь зүйтэй. Үүний дараа хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн байр сууринд нэгджээ.
Сэтгэгдэл (1)