Пап лам Францис Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс "Улаан өндөгний баяр"-ыг тохиолдуулан адислал хүртээдэг уламжлалтай. Пап лам Франциск ням гарагт Улаан өндөгний баярын уламжлалт адислалаа өгөхийнхөө өмнөхөн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй богино хугацаанд уулзжээ.
Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс баярласан олны өмнө гарч ирсэн нь түүний эмнэлгээс гарснаас хойш олны өмнө гарч байгаа анхны баягалант мөч байлаа. 88 настай хамба лам Ариун долоо хоног, Улаан өндөгний баярын гол үйл ажиллагааг удирдаагүй боловч Улаан өндөгний баярын амралтын өдрүүдэд ажлаа хийсээр явна. Тэрбээр пүрэв гарагт Ром дахь шоронд зочилж, бямба гаргийн орой Гэгээн Петрийн сүмд зочилсон байна.
Үхийн аюултай давхар хатгалгаа өвчнөөр эмнэлэгт 38 хоног хэвтсэн тэрбээр амьсгалын замын хүндрэлийн улмаас удаан хугацаанд ярьж чадахгүй байгаа бөгөөд дуу хоолойгоо сэргээхийн тулд физик эмчилгээ хийлгэж байгаа сурагтай. Пап лам бас гараа өргөхөд хүндрэлтэй байгаа гэнэ. Гэвч Улаан өндөгний баярын үеэр тэр олн түмэнд адис хүртээн гараа хамаг чадлаараа өргөж байгаа нь харагдав. Түүний хоолой сул сонсогдож байсан ч "Улаан өндөгний баярын мэнд хүргэе" гэж хэлэх үеэрээ хүчилтөрөгчийн аппаратаа салгасан байв.
Ромын пап адислал өгөхийн өмнө Католик шашинтай АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэнстэй богино хугацаанд ганцаарчилсан уулзалт хийсэн нь Трампын засаг захиргааны цагаачлалын бодлогыг эрс шүүмжилсний дараа болж буй чухал үйл яюдал байв. Уулзалтын үеэр цагаачид, дүрвэгсэд, хоригдлуудын асуудлаар санал бодлоо солилцсон гэж Ватикан мэдэгдэв.
Мөн уулзалтын үеэр пап лам "Би дайтаж буй талуудад хандан гал зогсоож барьцаалагдсан хүмүүсийг суллаж, энх тайван ирээдүйг хүсэж буй өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэнд тусламж үзүүлэхийг уриалж байна" гэжээ.
Л.Баяр