Кенийн эрх баригчид жижиг, төдийлөн танигдаагүй шоргоолжны наймааны чиг хандлагын тадаар хангалттай мэдээлэлтэй болсон. Тэд саяхан хуруу шилэнд савласан олон мянган шоргоолжийг хулгайлахыг завдсан Бельгийн хоёр өсвөр настанг баривчилжээ. Тэднийг зэрлэг амьтдын хулгайн гэмт хэрэгт буруутгав.
Дөрөвдүгээр сарын 5-нд байрлаж байсан газартаа 5000 шоргоолж нууж байгаад баривчлагдсан 18 настай Лорной Дэвид, Сеппе Лодевейккс нарын ирээдүй хэрхэхийг Кенийн шүүх дэнсэлнэ. Тэд шүүгчид шоргоолжийг зугаацах зорилгоор цуглуулж байгаа бөгөөд энэ нь хууль бус гэдгийг мэдээгүй гэж хэлсэн.
Кенийн Зэрлэг ан амьтдыг хамгаалах алба тэднийг шоргоолжийг Европ, Азийн зах зээлд худалдаалах ажилд оролцсон хэмээн буруутгаж байна. Тэдний цуглуулсан шоргоолж нь Зүүн Африкт амьдардаг өвөрмөц, том, улаан өнгөтэй хураагч шоргоолж гэнэ.
Кени улс өмнө нь заан, хирс, панголин зэрэг томоохон зэрлэг амьтдын наймааны эсрэг тэмцсээр ирсэн. Гэхдээ шоргоолжны хулгай нь илүү нарийн, том хөхтөн амьтдаас чухал асуудал болсныг онцолжээ.
Тэднийг Кени улсын Накуру мужаас баривчилжээ. 5000 шоргоолжийг тэдний байрлаж байсан байшингаас олсон бөгөөд шоргоолжийг хэдэн сарын турш амьд байлгахын тулд тэд хөвөн ноосоор дүүргэсэн 2244 туршилтын хуруу шилэнд хийсэн байжээ.
Л.Баяр