Өнөөдөр Төрийн Ордонд “Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний зөвлөл” хуралдаж байна.
“Нутгийн удирдлагын танхим”-д болж буй энэ хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж, зам, тээврийн осол, зөрчлийн талаарх бодит нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарал ёстой асуудлуудыг хэлэлцэх юм.
Монгол Улсын “Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Зам, тээврийн сайд, 20 минутын хот, Үндэсний хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Хот байгуулалт, Барилга, орон сууцжуулалтын сайд, Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тээврийн цагдаагийн албаны дарга, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал, “Түгээмэл хөгжил” Төвийн тэргүүн, “Эвт гурван тулга” ТББ-ын тэргүүн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.