ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гарагт хэлэхдээ, энхийн хэлэлцээр байгуулахад АНУ-аас шахалт үзүүлж байгаа тул Украинтай хоёр талын хэлэлцээ хийх боломж нээлттэй. Хэрэв ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй бол мөргөлдөөнийг зогсоох хүчин чармайлтаа зогсооно гэж мэдэгдлээ. "Энгийн иргэд амьдардаг байгууламж, дэд бүтцэд цохилт өгөхийг зогсоох асуудлыг Киевтэй шууд ярилцах боломжтой" гэж Путин мөн сэтгүүлчдэд ярьжээ.
АНУ, Европ, Украины албаны хүмүүс энэ долоо хоногт Лондонд уулзахаар товложээ. Хоёр тал саяхан "Улаан өндөгний баяр"-ын 30 цагийн эвлэрлийн гал зогсоох гэрээ байгуулсан ч харилцан гэрээг зөрчсөн билээ.
"Бид гал зогсооход эерэг хандлагатай байна. Бид энх тайвны аливаа санаачилгад эерэг ханддаг гэдгээ үргэлж хэлдэг. Киевийн төлөөлөгчид ч гэсэн энэ тал дээр нааштай хариу өгнө гэж бид найдаж байна" гэж Путин хэлжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)