Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр дараах үгийг хэллээ.
Тэрбээр "Евроазийн лангуун дээр "Made in Mongoliа" гэсэн барааг л тавимаар байгаа юм. Хэлэлцээр гурван жил болоод дуусах юм бол биш. Аль нэг тал нь горимын саналгүй бол автоматаар хугацаа сунана. Аль нэг талаас асуудалтай байна гэж үзвэл хэлэлцээр зогсоно. Ингээд харилцан нэгнийхээ бүтээгдэхүүнд тодорхой хэмжээнд дасаад, хэрэглээд сурчихвал сунахад бэлэн хэлэлцээр байгаа. Төсвийн орлого бол буурна. Гаалийн татвартай холбоотой 300 тэрбум орчим төгрөгийн татвар бол ирэх жилээс хасагдана. Бэлэн худалдаж авч байгаа бараан дээрээ шүү" гэлээ.
Сэтгэгдэл (1)