Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ОХУ-аас бараа худалдаж аваад манайх төлбөрөө шилжүүлэх бололцоогүй байгаа. Түр хэлэлцээр байгуулж, гэрээ хийлээ гээд бараа Монгол руу асгарахгүй. Бид бараагаа зарлаа гэхэд нөгөө тал мөнгөө Монгол руу шилжүүлж байгаа" гэв.
Д.Батчулуун