БАРИМТ 1
Түүний бүтэн нэрийг Девон Хенри Скотт гэдэг.
БАРИМТ 2
1994 оны дөрөвдүгээр сарын 07-нд АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод төржээ.
БАРИМТ 3
206 см өндөр, 102 кг жинтэй.
БАРИМТ 4
2015 онд Ш.Энхийн-Одын тоглож байсан "Dayton Flyers" багт тоглож байхдаа 9.1 оноо, 7.4 самбар дунджилсан.
БАРИМТ 5
Монголд ирэхээсээ өмнө тэрбээр Аргентин, Шинэ Зеланд, Бразил, Балкан, БНСУ, Итали, Мексик, Филиппин зэрэг улсуудын ТОП лигүүдэд тоглож байжээ.
БАРИМТ 6
2024 оноос Монголын үндэсний сагсанбөмбөгийн дээд лигийн "Бишрэлт Металл" багт хүчин зүтгэж байна.
БАРИМТ 7
2015 оны наймдугаар сард Скотт хэд хэдэн хулгайн хэргээр 90 хоног шоронд хоригдож, таван жилийн тэнсэн харгалзах ялаар суллагджээ.
БАРИМТ 8
Скотт мэргэжлийн карьераа Канадын сагсан бөмбөгийн лигийн Веллингтон сагсан бөмбөгийн клубээс эхлүүлсэн.
БАРИМТ 9
2018 оны 10 дугаар сарын 4-нд тэр "Депортиво Хиспано Американо" клубтэй гэрээ байгуулж нэг тоглолтод дунджаар 15.8 оноо, 8.4 самбар, 2.9 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн.
БАРИМТ 10
2019-20 оны улиралд тэрбээр Бразилын "Минас Тенис" клубт 26 тоглолтод дунджаар 14.3 оноо авч байжээ.
БАРИМТ 11
Монголд ирэхээсээ өмнө тэр Бразилын "Фламенго" клубт зүтгэсэн.
БАРИМТ 12
Түүний эцэг эх нь Шон Скотт, Карен Смит нар юм.
БАРИМТ 13
2016 онд NBA-ийн драфтад нэрээ өгөөд амжилт олоогүй.
Сэтгэгдэл (3)