Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын 64 дүгээр олимпиадын дүнгийн хурал өчигдөр болж медалийн оноог тогтоолоо.
Монгол Улсын баг нэг алт, дөрвөн хүрэл медаль, нэг тусгай байрын болзол хангалаа.
Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, ОУМО-аас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.
А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль, О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагналын эзэн болсноор багаараа 100 хувь амжилт үзүүллээ.
Шагнал гардуулах ёслол өнөөдөр 15:00 цагт зохион байгуулагдана.
Сэтгэгдэл (1)