Дэлхий дээр нэг ч эр хүнгүй газар байдаг гэвэл та итгэхгүй байх. Тэгвэл Кени улсын хойд хэсгийн Самбуру мужийн Уможа тосгонд нэг эр хүн байдаггүй. Энэ цаг үед Гана улсын гэрэл зурагчин Пол Нинсон тус газар зочилсон тэмдэглэл энд оршив.

Уможа нь Кисвахили хэлээр эв нэгдлийг илэрхийлдэг үг. Тийм дээ ч энд бүсгүйчүүд эв нэгдэлтэйгээр оршин тогтножээ. 1990 онд Жендэрт суурилсан хүчирхийллээс зугтаж байсан Самбуругийн эмэгтэйчүүдийн ариун газар болгон цогцлоосон Уможа хотод бүх насны эмэгтэйчүүд амьдардаг.
Бэлгийн хүчирхийлэлд өртөж, гэр бүлээсээ гадуурхагдсан охид, эмэгтэйчүүдэд аюулгүй орон зайг бий болгохын тулд эрэгтэйчүүдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон гэдэг. Түүнчлэн бага насны гэрлэлт, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зэрэг харгис, уламжлалт зан үйлээс зугтаж буй охид, эмэгтэйчүүдэд зориулсан аюулгүй орчинг бүрдүүлэхийн тул олон жилийн турш дүрэм журмын хүрээнд бага засаглал тогтоосон нь энэ.
Уможагийн анхны цөөн хэдэн гишүүд нь Рифтийн хөндийгөөр тархсан алслагдсан Самбуру тосгоныхон байв. Энэхүү бие даасан тосгонд эмэгтэйчүүд, тэдний хүүхдүүдээс бүрдсэн 50 орчим гэр бүл амьдардаг. Оршин суугчдадаа эмэгтэйчүүдийн эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар сургасаар байгаа. Түүнчлэн энд эрэгтэй хүүхэд 18 нас хүртлээ амьдрахыг зөвшөөрдөг гэнэ. Энэ газарт эрэгтэй хүн нэвтрэх бараг л боломжгүй ч ямар зорилгоор зочлох гэж буйгаа ойлгуулж чадвал тийм ч хэцүү зүйл биш ажээ.
Ерөнхийдөө тэд даруухан амьдралын хэь маягаар аж төрдөг. Тэд хүүхдүүдээ сургах, хоол хүнсээр хангах зорилгоор орлоготой байхын тулд гар урлал зарж, ажил хийдэг. Уможа хотоос нэг километрийн зайд байрлах алдарт Маасай Мара зэрлэг ан амьтдын дархан цаазат газартай танилцахаар олон жуулчид ирдэг гэнэ. Уможа руу зочлохыг хүссэн жуулчдаас багахан хэмжээний хураамж авдаг. Энэ нь жуулчдад гар урлалаа зарах боломжийг нээдэг гэж олйгож болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)