Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын удирдагч Владимир Путинд Вагнер бүлэглэл болон түүний ахлагч Евгений Пригожинийг бослогын үйл ажиллагааг зогсоох талаар итгүүлж, Орост өнгөрсөн амралтын өдрүүдэд хямралыг үүсгэсэн хөлсний цэргүүдийн цэргийн бослогыг зогсооход үнэтэй үүрэг гүйцэтгэсэн тухайгаа ярьжээ. Лукашенко мягмар гарагт Пригожин Москваг чиглэх маршаа зогсооход хүргэсэн хэлэлцээрийн талаарх өөрийн байр сууриа тайлбарлаад, хэлэлцээрийн дагуу Пригожинг одоо Беларусь улсад байгаа гэж мэдэгдэв.
"Миний ойлгож байгаагаар хамгийн аюултай зүйл бол нөхцөл байдал ямар байсанд биш, харин тэдний зорилго хэрхэн өөрчлөгдөж, цаашид ямар аюул учруулж болоход байгаа юм. Пригожинг устгах тушаалыг Путин өгсөнг би олйгож байгаа. Гэхдээ би Путинд яаран шийдвэр гаргахгүй байхыг анхааруулсан" гэж Лукашенко ярив.
Түүнчлэн Лукашенко Вагнерын даргыг барьж чадсан гэж хэлсэн нь үг нь анхаарал татав. Хэрэв Вагнерийн цэргүүд Оросын нийслэл рүү үргэлжлүүлэн давших юм бол түүнийг "бөө шиг дарна" гэж анхааруулжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)