*************************************************************************************************************************************************************
Өнгөрөгч ням гарагт Титаник хөлгийн сэгийг харахаар явж байгаад сураггүй алга болсон таван хүнтэй шумбагч онгоцыг олохын тулд өргөн хүрээтэй эрэл хайгуул хийж байна. Мягмар гарагийн 13:00 цагт шинэчлэгдсэн мэдээллээр хөлөг онгоцонд " амьсгалах боломжтой 40 цаг орчмын агаар үлдсэн" гэж АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан мэдээлсэн. Өөрөөр хэлбэл хөлөгт байгаа аялагчид цаг хугацаатай уралдаж байгаа юм.
Онгоцонд Британийн адал явдалт дурлагч, Францын шумбагч, пакистан эцэг, хүү, аяллыг зохион байгуулдаг компанийг үндэслэгч нар байгааг гэж сошиал сүлжээ, гэр бүлийн мэдэгдэл, эх сурвалжуудаас харж болно. Титаник хөлөг онгоцны хэлтэрхий Канадын Ньюфаундлендээс зүүн өмнө зүгт далайн ёроолд бараг 13,000 фут гүнд байрладаг. Тэд тэнд хүрсэн хүрээгүй эсэх одооч нууц.
Тэгвэл АНУ-ын алдартай судлаач, Аделаидын их сургуулийн дэд профессор, шумбагч онгоцны шинжээч Эрик Фусил хөлгийн сураг алдарсан шалтгааныг хэд хэдэн үндэслэлтэй гэж дүгнээд байна. Үүнд,
- Хөлөг саатах нэг томоохон эрсдэл бол цахилгаан тасрах явдал юм. Энэ нь газрын гадаргынхантай харилцаа холбоо тасрахад хүргэх хамгийн эгэл шалтгаануудын нэг. Зарим шумбагч онгоцнууд анхдагч цахилгааны систем доголдсон тохиолдолд эрчим хүчний хоёр дахь эх үүсвэрийг нөөцөөр ашигладаг. Харин бид уг Татин нэрт шумбагчийг нөөц цахилгааны эх үүсвэртэй байсан эсэхэд эргэлзэж байгаа гэв.
- Богино холболтууд нь хөлөг онгоцонд гал гаргаж болзошгүй. Энэ нь хөлөг онгоцны системийг сүйтгээд зогсохгүй жижиг, хаалттай орон зайд хорт утаа үүсгэж, зорчигчид угаартсан байх боломжтой.
- Хөлөг дотор ус алдсаны улмаас бүх систем гажсан байх боломж бий. Титаникийн сэг буй газрын гүнд асар их даралт нь байгаа. Энэ нь ямар ч онгоцыг сүйрэлд хүргэх эрсдэлтэй. Титан хөлөг онгоц даралтыг хянаж, ямар нэгэн асуудал илэрсэн тохиолдолд нисгэгчид сэрэмжлүүлэг өгдөг шинэлэг аюулгүй байдлын функцээр тоноглогдсон гэж хөлөг онгоцны оператор мэдэгдсэн.
- Эцэст нь орооцолдох аюул бий. Усан доорх хүчтэй урсгал болон далайн ёроолд Титаникийн хог хаягдлын талбар байгаа тул шумбагч онгоц гацах эсвэл зам нь боогдох магадлалтай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)