Аризонагийн эрх баригчдын мэдээлснээр, Гранд хавцал дахь жуулчдын сонирхлыг татдаг ширлэн гүүрнээс нэгэн эр 4000 фут доош унаж нас барсан байна. Дөнгөж 33 настай эр баруун "Гранд Каньон Скайвалк" хавцлаас илүү гаргаж байрьсан шилэн гүүрэн дээр явж байгаад ирмэгийг давж, доорх хавцал руу унасан гэж Мохаве мужийн Шерифийн Эрэн хайх, аврах алба фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Энэ сарын сарын 05-ны өдөр техникийн олсоор аврах багийнхан хэн нэгний ирмэгийг давж гарсан тухай мэдээлсний дараа Skywalk буюу хавцлын ирмэг дээгүүр 70 фут өндөрт өргөгдсөн тах хэлбэртэй шилэн гүүрэнд мяналтт шалгалт хийсэн байна. Түүнчлэн Шерифийн алба уг хэргийг шалгаж байгаа.
Дараа нь эрэгтэйн цогцсыг Аризонагийн баруун хойд хэсэгт орших Холбооны хүлээн зөвшөөрөгдсөн Индиан овог болох Хуалапай үндэстэн рүү шилжүүлсэн гэж шерифийн албанаас мэдээлсэн. Баруун Гранд хавцлын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна байрлах уг жуулчпын хөл тасардаггүй гүүрийг Хуалапай овгийнхон удирддаг гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба мэдээлэв. "Grand Canyon West" вэб сайтад мэдээлснээр Skywalk 2007 оноос хойш 10 сая гаруй хүн хүлээн аваад байгаа аж.
Л.Сайнаа