Мягмар гаргийн өглөө Украины Кривой Рог хотод Оросын цэргүүд цохилт өгч, хохирогчдын биеийн байдал маш хүнд байна гэж хотын дарга мэдэгдэв. Энэ хооронд Киевийн агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчнийхэн нийслэл рүү хөөргөсөн Оросын бүх пуужингуудыг устгасан аж.
хүчнийхэн даваа гарагт байлдааны талбарт ширүүн мөргөлдөөн болж байна гэж мэдээлсний дараа Оросын тал дахин довтолгоо хийлээ. Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар хэлэхдээ, сүүлийн долоо хоногт бид долоон тосгоныг эргүүлэн авсан байна. Дайны хамгийн сүүлийн үеийн үйл явдлууд энд л өрнөж байгаа.
ОХУ-ын дэмжлэгтэй албаны хүмүүс болон цэргийн блогчид сүүлийн өдрүүдэд Украины хүчнийхэн ялалт байгуулсан Донецк, Запорожжиа мужуудын хилийн дагуу ширүүн тулаан болж байгааг мэдээлж байна. Тулалдаан Велика, Новосилка хотоос өмнө зүгт, Мокри Ялы голын хоёр эргийн дагуу болж байгаа бөгөөд Украинчууд сөрөг довтолгооны эхний шатанд бусад газраас илүү амжилт үзүүлсэн бололтой. Товчхондоо бол ОХУ-ын тал эзэлсэн тосгонуудаа эргүүлэн алдсан гэдгээ хүлээ зөвшөөрөв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)