НАТО-гийн гишүүн орнуудын томоохон хэмжээний агаарын сургуулилт даваа гарагт Германд эхэлж, Япон улс ажиглагчаар оролцлоо. Энэ нь тус байгууллага Украинд үргэлжилж буй Оросын дайнд эв санааны нэгдлээ харуулахыг зорьж байгаа хэлбэр гэж ажиглагчид үзэж байна.
Германы Агаарын цэргийн хүчин үүнийг "НАТО-гийн түүхэн дэх агаарын цэргийн хүчний хамгийн том байршуулалтын сургуулилт" гэдгийг мэдэгдэлдээ дурдсан. Энэхүү сургуулилт нь зургадугаар сарын 23-ны өдрийг хүртэл Европын агаарын орон зайд зохион байгуулагдана. "Air Defender 23" сургуулилтад НАТО-гийн 23 гишүүн, түүнчлэн Швед, Япон улсын 10,000 хүртэлх албан хаагч, 250 нисэх онгоц оролцож байна.
АНУ л гэхэд агаарын болон газрын 2000 орчим бүрэлдэхүүн, 100 орчим нисэх онгоц, түүний дотор хамгийн сүүлийн үеийн "F-35" үл үзэгдэх сөнөөгч онгоцыг оролцуулж байгаа бол бол Японы "Агаарын өөрийгөө хамгаалах хүчин" тээврийн онгоц илгээж байна гэж Германы хүчнийхэн мэдэгдэв. Нийт 31 гишүүн оронтой НАТО нь Япон улстай сүжрэх болсон шалтгаан нь бүс нутгийн аюулгүй байдал, цаашлаад БНХАУ-ын далайн хүч нэмэгдэж байгаа Энэтхэг-Номхон далайн бүс нутагт түншлэлээ бэхжүүлэх гэсэн бодлого билээ.
НАТО Япон улсыг Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландын хамтаар түнш орон гэж үзэж, Хятад улсыг хяналтандаа байлгаж, Оростой цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)