Украины зэвсэгт хүчин зүүн өмнөд хэсэгт ялалт байгуулж, ОХУ-д алдсан фронтын гурван тосгоноо эргүүлэн авсан гэж батлан хамгаалахын албаны хүн болон Украины армийн бригад мэдэгдэв. Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины сөрөг довтолгоо үргэлжилж байна гэсэн хамгийн тод мэдэгдлийг өгснөөс хойш нэг өдрийн дараа уг үйл явдал болов.
Тодруулбал, Украины цэргийнхэн зүүн Донецк муж дахь фронтын өөр нэг тосгон болох Макаривкаг эргүүлэн авч, хэд хэдэн фронтод ялалтын дуугаа хадаав. Үүнээс гадна "Блаходатне, Макаривка суурингууд чөлөөлөгдсөн" гэж албаны хүн мэдээлэлдээ дурджээ. Эдгээр тосгод нь Украины зүүн өмнөд хэсэгт байрладаг.
Украины өмнөд хэсэгт томоохон далан нурсны улмаас амь үрэгдэгсдийн тоо наад зах нь 14-т хүрсэн гэж орон нутгийн албаныхан мэдээлсэн. Үерийн ус татарч байгаа нь сүйрсэн хотын өнгө төрхийг улам тодотгох шиг. Баасан гарагт Оросын нисгэгчгүй онгоц халдлага үйлдэж, гурван хүн амиа алдаж, 26 хүн шархадсаны дараа Одесса хотод гашуудал зарлаж байна гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв. Украины Агаарын цэргийн хүчин ням гарагт зүүн хойд бүс нутгуудад дахин зургаан нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдсэн. Дайны нөхцөл байдалд Украины тал илүүрхэх байр сууринд байгаа тухай олон улсын хэвлэлүүд ч мөн мэдээлсээр байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (13)